Нүүр хуудас Нийгэм Хүний биеэс алтан эдлэлийг нь авалгүй оршуулж болохгүй.

Хүний биеэс алтан эдлэлийг нь авалгүй оршуулж болохгүй.

86
0

Дэлхий Ертөнц дээр 7 гараг, 7 гарагийн орчин ба тэдгээрийн эрч хүчийг дамжуулагч 7 металл байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн гол нь Наран, Саран хоёр буюу алт, мөнгө хоёр байдаг байна. Алт гэдэг бол нарны металл бөгөөд маш хүч чадалтай, маш сайхан, маш өгөөмөр нь юм.
Алт бол нэгэнт ухамсар нь бүрдсэн, амьдрах аргаа сонгож олсон хүнд ихээхэн ээлтэй. Тийм хүмүүсийн амьдралыг алт баяр баясгалан болгон хувиргана.
Харамч хариг хүнд алт муугаар үйлчилж тэдэнд саад тотгор учруулж, хаягдах гээгдэх, хулгайд алдагдах замаар зайлан холдоно.
Алт бол залхуу хойрго, бодох бодлогогүй хүнд тун ч дургүйн дээр бусдын хүчээр амьдрахыг хичээгчдэд бүр ч дургүй гэж болно.
Алтаар дамжин асар их эрч хүч гүйдэг.  Муу ид шидтэний гарт орвол мууг хийж чадна. Харин зөв сайн замыг сонгон авсан хүнд хүч тэнхээ, эрүүл энхийг авчирна.
Сэтгэл санааны юм уу эмчилгээний зорилгоор ашиглах алт нь жинхэнэ шижир юм уу зарим нэг сайн металлтай нэгдсэн байж болно. Алт, инди хоёрын 16-гаас 20% хольц их сайн. Зүүж явахад юм уу өвчнийг анагаах чиглэлд шижир алт юм уу цагаан алттай  8-12%  хольсон нь сайн. Бас хорин хувийн мөнгө, таван хувийн диц, гурван хувийн циркон, бусад нь алт байвал сайн. Иймэрхүү хольц зайнаас үйлчлэх, мэдрэхэд их тустай. Сэтгэл санааг засахад 97%-ийн алт, 3%-ийн цирконий хольц их сайн.
Орчин үеийн мөнгө, зэс хольсон алтны хольцыг зүүсний хэрэг байхгүй. Энэ бол алт биш гэсэн үг. Хуучны орос зоосны алт маш сайн гэж үздэг. Дээр үеийн жинхэнэ алтан зоосыг зүүж явбал өвөг дээдсийнхээ сүнсийг тээж явна гэсэн үг.
Хэрвээ нэгэн хүн эдлэж явсан алтаа өөр нэгэндээ өвлүүлж үлдээе гэсэн бол нас барснаас нь хойш гурав хоногийн дотор биеэс авсан байвал зохино.
Хүний биеэс алтан эдлэлийг нь авалгүй оршуулж болохгүй. Энэ нь үхсэндээ ч үлдэж байгаадаа ч гэм хүргэнэ.
Өв болгож үлдээсэн эдлэлийг түр хугацаанд буюу дөчин ес хоног нь дуустал далд хийж байгаад гаргаж ирдэг ёстой.
Өв болгож үлдээсэн эд юмс шинэ эзэндээ удаж байж дасдаг бол бэлэглэж өгсөн зүйл амархан дасдаг байх юм.
Хулгайлж авсан юм уу шударга бусаа олдсон алт ихээхэн гай чирнэ.
Хэрэв алтыг цусаар олсон, алагдсан хүнээс авсан, эсвэл булшнаас авсан бол тэр гэр бүлд зовлон гуниг авчирч ихээхэн гай тотгор учруулдаг байна.
Арслан, хонь, үхрийн ордонд төрсөн хүмүүс алтыг байнга зүүж явбал зохино.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here