Нүүр хуудас Нийгэм Хятадын 10 содон найрагчид Өвөр Монгол яруу найрагч Ц.Цолмон багтлаа

Хятадын 10 содон найрагчид Өвөр Монгол яруу найрагч Ц.Цолмон багтлаа

30
0
yaruu-nairagch-tsolmon
Өвөр Монгол яруу найрагч Ц.Цолмон

Урд хөрш гахай жилийн босгон дээр өнгөрсөн оны 10 содон яруу найрагчаа тодруулжээ.

БНХАУ-ын яруу найргийн www.m.yzs.com сайтаас тодруулдаг эл шалгаруулалтад Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон багтсан бөгөөд тус улсын цөөн тоот үндэстнээс ийн анхны найрагч шилдэг аравт орж байгаа аж.

“Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуунд 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор, профессор зэрэгтэй аж.

Тэрбээр ӨМӨЗО-ны Орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний албыг хашдаг юм байна.

Сонирхуулахад, яруу найрагч Ц.Цолмон 2011 онд “Цэцгийн салхи” нэртэй яруу найргийн номоо кирилл бичгээр хэвлүүлж, монгол уншигчдад өргөн барьж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here