Нүүр хуудас Нийгэм Хурдан морины уралдааны үеэр морьдын үүлдэрлэг байдлаар ялгана

Хурдан морины уралдааны үеэр морьдын үүлдэрлэг байдлаар ялгана

3
0
hurdan-mori
Хурдан морины уралдааны үеэр морьдын үүлдвэрлэг байдлаар ялгана

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааны хуваарийг гаргасан билээ.

Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор долоодугаар сарын 10-д хязаалан, шүдлэн насны хурдан морины уралдаанаар эхэлж, 11-д азарга, их нас, 12-д соёолон, дааганы уралдаан болно. Энэ жил даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана.

Хурдан морины уралдааны үеэр морьдын үүлдэрлэг байдлыг ялгах бөгөөд азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 сам өндөр байх заалтыг барьж ажиллах юм байна.

Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлэх талд хүүхдийн эрхийн байгууллага ажиллах аж.

Үндэсний их баяр наадмын маргааш буюу долоодугаар сарын 13-д Хүй долоо худагт уяачдын наадам болох бөгөөд эрлийз гурван нас болон жороо морины уралдаанаар үргэлжилнэ.

Энэ өдөр “Морьтон Монголчууд” үзүүлэх тоглолт, хос морьтон шалгаруулах, шүхрийн буултын үзүүлбэр зэргийг наадамчин олонд сонирхуулах гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here