Нүүр хуудас Нийгэм Худаг гаргах зөвшөөрлийг ЦАХИМААР авдаг болжээ

Худаг гаргах зөвшөөрлийг ЦАХИМААР авдаг болжээ

28
0
tsahim-uilchilgee-02
Худаг гаргах зөвшөөрлийг ЦАХИМААР авдаг болжээ

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын давхардал, шат дамжлагыг багасгах, нийслэлээс үзүүлж буй зарим зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилго бүхий системийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт удирдлагын системтэй уялдан ажиллах Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал-eservice.ulaanbaatar.mn хэрэглээнд нэвтрээд байна.

Уг нэгдсэн портал хэрэглээнд нэвтэрсэнээр нийслэлийн иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, мэдээллийн нэгдсэн сантай болох, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

Цахим үйлчилгээний ухаалаг нэгдсэн системийг хөгжүүлж, төрийн мэдээлэл солилцооны системтэй холбон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил ажээ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here