Нүүр хуудас Нийгэм Хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн хүнсийг устгалд орууллаа

Хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн хүнсийг устгалд орууллаа

11
0
hugatsaa-hetersen-huns-2019
Хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн хүнсийг устгалд орууллаа

“Эрүүл хүнс” сарын аянаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэглэх хугацаа дууссан 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устган, болзошгүй эрсдэл, хоол, хүнсний гаралтай хордлого, халдварт гарахаас урьдчилан сэргийлжээ.

Аянаар нийт 37 сургууль, 30 дотуур байр, 30 цэцэрлэг, 22 эмнэлэг, 482 хүнсний дэлгүүр, 62 цайны газар ресторан, 30 үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, 25 нарийн боов, зайрмагны цехүүдийг хяналт шалгалтад хамруулж, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн 33 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж тарааж, нийтдээ 1257 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил эзэлж байгаа тул хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний зүйлийг худалдаж авахгүй байхыг иргэдэд зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here