Нүүр хуудас Нийгэм “Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулна

“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулна

3
0
hot-tolowlolt
“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Соёлын элч ажиллуулах тухай, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцэв.

Хуралдаанаар “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцсэн юм. Танилцуулгыг нийслэлийн “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хийсэн юм. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 20 дугаар тогтоолоор “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах замаар “Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах” талаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд төсөл боловруулагдсан байна.

“Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ болсноор хот байгуулалтын суурь судалгаа хийх зургаан дэд чиг үүрэг, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах есөн дэд чиг үүрэгтэй болж өөрчлөгдөх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “ Хот төлөвлөлтийг мэргэжлийн нарийн судалгаа тооцоотой хийдэг болох хэрэгтэй. Цаашид хот төлөвлөлтөд гарсан алдаа дутагдлыг ахиж давтагдахгүйгээр мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээг хийдэг бие даасан байгууллага байгуулахыг зорьж байгаа” гэдгийг онцоллоо.

Зөвлөлийн гишүүд ОНӨТҮГ байгуулахыг дэмжсэнээр уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here