Нүүр хуудас Нийгэм ХОВОР, НЭН ХОВОР АМЬТНЫ ЭД ЭРХТЭН ХИЛ ДАВУУЛСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

ХОВОР, НЭН ХОВОР АМЬТНЫ ЭД ЭРХТЭН ХИЛ ДАВУУЛСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

144
0
ХОВОР, НЭН ХОВОР АМЬТН
ХОВОР, НЭН ХОВОР АМЬТН
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дэх сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ховор, нэн ховор амьтны эд эрхтэн хууль бусар хил давуулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Улаанбаатар хотын харьяат М, Орхон аймгийн харьяат Н нар нь бүлэглэн бугын чив дөрөв, чонын толгой гурав, чонын эрүү хоёр, чонын ходоод 12, хүдрийн заар таван ширхгийг болон 20 кг бугын эвэр энэ сарын 28-ны өдрийн “Улаанбаатар-Эрээн” чиглэлийн 22 дугаар галт тэргээр зорчих үедээ улсын хилээр хууль бусаар БНХАУ руу гаргасан байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Мөн ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нуун Замын-Үүдийн бооомтоор хил нэврүүлсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг энэ сарын 14-нд гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here