Нүүр хуудас Нийгэм ХОВД: Хотон шувууг монгол гэрт тэжээж, Азхүү хэмээх нэр өгчээ

ХОВД: Хотон шувууг монгол гэрт тэжээж, Азхүү хэмээх нэр өгчээ

4
0
mongol-gert-shuwuu-tejeej-baina-02
Хотон шувууг монгол гэрт тэжээж, Азхүү хэмээх нэр өгчээ

Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм.

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлжээ.

Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байжээ. Ингээд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авч ажилласан байна.

Шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт 6 сарын турш өсгөн тэжээж байна.

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр хайрлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here