Нүүр хуудас Нийгэм Хайлаасны баяр хийж, бүх нийтээр мод тарина

Хайлаасны баяр хийж, бүх нийтээр мод тарина

20
0
hailaasnii-bayr
Хайлаасны баяр хийж, бүх нийтээр мод тарина

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга “ХАЙЛААСНЫ БАЯР” хийж бүх нийтээр мод тарих ажлыг 5 дугаар сарын 4-ний 10:00 цагт зохион байгуулахаар бүх сум, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компанид албан даалгавар хүргүүлсэн.

Өмнөговьчууд жилд дунджаар 150,000 орчим мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг ба энэ жил тэр хэмжээний модыг тарьж арчилгаа тордолтыг хийнэ. Тодруулбал сум бүр 3000 мод, төрийн болон төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа тоогоор, иргэн бүр хоёроос доошгүй модыг тарихыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон байна. Энэ үеэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги мод тарьж буй иргэдийг тарьц суулгацаар ханган, тариалалт хийлгэх, тарьсан мод бутыг арчилж хамгаалах ажлыг хийх юм.

Иргэд та бүхнийг цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалах, мод тарих арга хэмжээнд идэвхитэй оролцохыг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here