Нүүр хуудас Нийгэм Уурхайн ухаш буюу хиймэл нууранд 29 настай залуу осолджээ!

Уурхайн ухаш буюу хиймэл нууранд 29 настай залуу осолджээ!

6
0
shariin-goliin-uurhai
Уурхайн ухаш буюу хиймэл нууранд 29 настай залуу осолджээ!

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д өнгөрсөн тавдугаар сарын 23-нд ноцтой осол гарсан билээ.

Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго шороо зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу хиймэл нууранд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст өчигдөр олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here