Нүүр хуудас Нийгэм Утааны эсрэг тэмцэгчид шүүхэд хандана

Утааны эсрэг тэмцэгчид шүүхэд хандана

0

Утааны эсрэг ээж аавуудын холбооноос Засгийн газар, Хотын захиргааг шүүхэд өгнө гэдэг ээ мэдэгджээ. Тэд нийслэлийн иргэд нөхөн олговор авах ёстой гэж үзэж байгаа ажээ.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар Засгийн газар буруутай үйлдэл болон эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхээр заагдсан байгаа юм байна.

Утааны эсрэг ээж аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү “Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна” гэжээ.

Боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох ёстой. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ үүгээрээ хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш гэдэгээ илэрхийлсэн байна.

Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here