Нүүр хуудас Нийгэм Унгар улсад зорчих болон оршин сууж буй иргэд АНХААР!

Унгар улсад зорчих болон оршин сууж буй иргэд АНХААР!

22
0
Hungary
Унгар улсад зорчих болон оршин сууж буй иргэд АНХААР!

Нэг. Унгар Улсад оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

1. Унгар Улсад оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,

2. Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хүчинтэй хугацааг дуусахаас өмнө шинээр захиалж авах,

3. Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-д мэдэгдэн шинээр захиалах,

4. Эх орондоо буцаж буй иргэд банк, авто тээврийн хэрэгсэл, даатгал болон бусад үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,

5. Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар хол явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,

6. Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-д заавал мэдэгдэх үүрэг хүлээдэггүй тул иргэн өөрөө ЭСЯ-д мэдэгдэж, уулзах хүсэлтээ илэрхийлэх,

7. Иргэд бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа давхар хадгалж байх,

8. Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,

9. Европын орнуудад ажилд зуучилна, бусдын бичиг баримтаар гаргана, шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилж байгаа асуудал гарч байгаагаас гадна монгол иргэд шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад баривчлагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийх, бусдад бичиг баримтаа өгөхгүй байх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх зэрэг болно. Жич: Унгар Улсын хилийг хууль бусаар хил давсан болон зуучилсан, тусалсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, нэг жил шоронд хорих зэрэг арга хэмжээ авдаг хуультай болно.

ХОЁР. УНГАР УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,

2. Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,

3. Унгар Улсын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. Унгар Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,

4. Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ноогдуулдаг.

Тухайлбал, Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа тээвэрлэн хил нэвтрэхийг зөвшөөрдөггүй),
Янжуур тамхи 200 ширхэг,
Сигар, навчин тамхи 100 ширхэг

5. Хувийн хэрэглээний эм, уламжлалт эмчилгээний тан авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.
(мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

6. 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here