Нүүр хуудас Нийгэм Улс орон даяар “Цэвэрхэн наадацгаая-2” аян эхэллээ

Улс орон даяар “Цэвэрхэн наадацгаая-2” аян эхэллээ

18
0
said-Tserenbat
Улс орон даяар "Цэвэрхэн наадацгаая-2" аян эхэллээ

Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг.

Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад жуулчдын тоо нэмэгдэнэ.

Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа байгаль орчинд ээлтэй цэвэрхэн амарч наадахыг хүсэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here