Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм дулаан байна

Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм дулаан байна

43
0
Tsag agaariin medee
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2018 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм,

Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here