Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарх хотод өдөртөө 20-22 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарх хотод өдөртөө 20-22 хэм дулаан, бороо орохгүй

11
0
Ulaanbaatar
Улаанбаатарх хотод өдөртөө 20-22 хэм дулаан, бороо орохгүй

Нийслэл хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаахан байна.

2019 оны 05 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Их нуурудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here