Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан, шороон шуургатай

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан, шороон шуургатай

16
0
Ulaanbaatar
Улаанбааьарт өдөртөө 17-19 хэм дулаан, шороон шуургатай

Нийслэл хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 3, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 5, 6-нд зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here