Нүүр хуудас Нийгэм УВС: 200 төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө ШУУРХАЙ авна

УВС: 200 төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө ШУУРХАЙ авна

41
0
uws-tsahim-uilchilgeenii-tow
200 төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө ШУУРХАЙ авна

Увс аймгийн Зүүнхангай суманд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар холбооны шинэ байр цамхаг баригдаж, “Цахим үйлчилгээний нэгдсэн төв Хур систем”-ийн нээлт боллоо.

Тус төв байгуулагдсанаар сумын ард иргэд төрийн үйлчилгээний 200 гаруй төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө шуурхай авах боломжтой болж байна.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХМТГ- ын дарга Б.Чинбат, МХС ТӨК-ийн орлогч захирал Б.Мөнхбат, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Орхон аймгийн МХС ТӨК-ийн дарга Г.Эрдэнэбат,

МХС ТӨК-ийн техник ашиглалтын хэлтсийн дарга Д.Мянганбаатар нар оролцон тус төвөөс иргэдэд хүрэх үйлчилгээтэй танилцлаа

гэж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here