Нүүр хуудас Нийгэм Төрийн цагдаад “салаавч” өгсөн Ц.Баярцогт 150 сая төгрөгөөр торгуулна

Төрийн цагдаад “салаавч” өгсөн Ц.Баярцогт 150 сая төгрөгөөр торгуулна

163
0
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад “салаавч” гарган танхайрсан Ц.Баярцогт гэгч этгээд үүнийхээ төлөө 15 хоног хоригдож, 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн юм.
Гэвч түүнийг энэ хэргээс гадна өөр бусад хэрэгт нь бас торгууль ногдуулахаар болсон байна.
Өнгөрсөн сарын 29-30-ны өдөр Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар нар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэргээр шүүгдэв.
Улмаар прокуророос шүүгдэгчдэд нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна. Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ялаар шийтгэлээ гэж ШЕЗ-ийн ХОНХХ-ээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here