Нүүр хуудас Нийгэм Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгслөө

Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгслөө

0

Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдартай болох нь оношлогдож, өнгөрсөн оны наймдугаар сард их спортоосоо зодог тайлаад байсан. Хорт хавдраар шаналж байсан Монголын хүчтэн маань цэл залуу 37 насандаа бурхны орныг зорилоо.

2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм.

Токитэнкү А.Хүчитбаатарын өвчний талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн юм. Улмаар хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн наймдугаар сард зодог тайлах шийдвэр гаргасан. Тухайн үед Токитэнкү “Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here