Нүүр хуудас Нийгэм Та “ИД ШИДИЙН УУТ” аянд нэгдэхийг хүсч байна уу?

Та “ИД ШИДИЙН УУТ” аянд нэгдэхийг хүсч байна уу?

109
0
id-shidiin-uut-2018
Та "ИД ШИДИЙН УУТ" аянд нэгдэхийг хүсч байна уу?

ХАМГИЙН ЧАНАРТАЙ АМТТАНГ БЭЛЭГЛЬЕ

Хүүхэд бүхэнд хэрэгтэй амттан, чихэр жимс, витамин, ундаа гээд ид шидийн уутанд багтааж болох бүхий л төрлийн амттангуудыг хандивлаж болно.

ХАМГИЙН ДУЛААНЫГ БЭЛЭГЛЬЕ

Хүүхэд бүхэнд хэрэгтэй дулаан өмд, куртик, оймс, ороолт, малгай, гутал, бээлий гээд хамгийн дулаан бүхнийг хандивлах боломжтой.

ХАМГИЙН САЙХАН ҮГС

Чихэрнээс үнэтэй зурвас буюу хүүхэд бүхэнд зориулсан сэтгэлийн үгстэй зурвас, захидалыг өгөх боломжтой.

СЭТГЭЛИЙН ХАНДИВ

Мэдээж та боломжоороо мөнгөн хандив өгөх боломжтой. Бид таны өгсөн мөнгөн хандиваар хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг болон ид шидийн уутыг түгээх машиндаа хийх түлшээ авах гээд Ид шидийн уут аяны бэлтгэл ажлыг зохион байгуулахад зориулах болно.

ЭЕРЭГ БҮХНИЙГ ТҮГЭЭЕ

Ид шидийн уут аяны мэдээ мэдээллийг цааш түгээх бол бас нэгэн том тус юм шүү. Таны шэйрлэсэн 1 мэдээлэл сайхан сэтгэлтэй олон хүмүүстэй холбож өгдөг юм. Тиймээс бидний мэдээллийг цааш түгээж өгөөрэй.

БОДИТ ОРОЛЦОО

Хэрэв та өвлийн өвгөн цасан охидыг маань зорьсон газарт нь хүргэж өгөх шидэт унаатай бол бидэнтэй холбогдоод 12 дугаар сарын 15,16, 22,23-ны өдрүүдэд туслах боломжтой.

Ингээд ид шидийн уут 2018-2019 аян албан ёсоор зарлагдлаа. Аян 2018 оны 12 дугаар сарын 15,16, 22,23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Эрхэм та Лантуун дохио ТББ-тай хамтран ажиллах бол 94222888, 96363885, 91095951, 86011066 дугааруудаар холбогдох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here