Нүүр хуудас Нийгэм Татварын хөнгөлөлтөд хамрагдах материалыг энэ сарын 15-н хүртэл авна!

Татварын хөнгөлөлтөд хамрагдах материалыг энэ сарын 15-н хүртэл авна!

21
0
tatwariin-hongololt-2019
Татварын хөнгөлөлтөд хамрагдах материалыг энэ сарын 15-н хүртэл авна!

Монгол улсын иргэн татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.

Мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг.

Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах материалыг хүлээн авах хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here