Нүүр хуудас Нийгэм Такси үйлчилгээний компаниудад сургалт хийлээ

Такси үйлчилгээний компаниудад сургалт хийлээ

4
0
taxi
Такси үйлчилгээний компаниудад сургалт хийлээ

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газар, АТҮТ, СХЗГ болон Нийслэлийн Тээврийн газар хамтран “Такси үйлчилгээний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэмжлийн нэгдмэл байдалд тавигдах шаардлага, олон улсын туршлага” сэдэвт салбарын сургалтыг нийслэл, аймгийн төвүүдэд такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зориулан зохион байгуулав.

Цахим хэлбэрээр зохион байгуулсан тус сургалтад 14 аймаг болон нийслэлд такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 80 гаруй ажилтан хамруулж, төрийн хяналт, холбогдох хууль дүрэм журам, стандартын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here