Нүүр хуудас Нийгэм Таван мянгатын дэвсгэртийн нууцлалыг сайжруулж, шинээр хэвлэв

Таван мянгатын дэвсгэртийн нууцлалыг сайжруулж, шинээр хэвлэв

75
0
5 myangatiin-dewsgert
Таван мянгатын дэвсгэртийн нууцлалыг сайжруулж, шинээр хэвлэв

Монгол банкнаас шинээр хэвлэж буй таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг бөгөөд эдгээр 3 дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шууд төвөггүй таних боломжтой, мөн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулах ажил хийгдсэн байна.

Дээрх ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөржинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болгожээ.

Гэхдээ шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсан ч хуучин таван мянгатын дэсгэрт хэвээр ашилагдах юм.

Монгол банк

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here