Нүүр хуудас Нийгэм Сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” хааны тухай ном мэндэллээ

Сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” хааны тухай ном мэндэллээ

7
0
galdan-boshgot-haan
Сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн "Галдан бошигт” хааны тухай ном мэндэллээ

Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр /2019.06.26/ Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, хуульч, сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтийн ёслол боллоо.

Номын нээлтэд академич Д.Цэрэнсодном, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, Монгол Улсын гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олны танил, нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Мөн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсэний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулсан байв.

Уг эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийн талаар “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, Японы “Нийгита” их сургуулийн докторант Л.Ишцэрэн, “Галдан бошигтын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” гэх мэт сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here