Нүүр хуудас Нийгэм “СЭТГҮҮЛЧ, СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ” онол практикийн бага хурал амжилттай боллоо

“СЭТГҮҮЛЧ, СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ” онол практикийн бага хурал амжилттай боллоо

0

Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сэтгүүл зүйн бүтээлийн талаар бодитой шүүмж өрнүүлэх, монголын сэтгүүл зүйд шүүмж судлалын эрүүл орчин бүрдүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сэтгүүлчдийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх төдийгүй профессор багш нар өөрийгөө хөгжүүлэх, бүтээлээ олонд хүргэх, тэдний эрдэм судлалын ажлыг дэмжих зорилготой энэхүү хурлыг “Балдорж сан” Соёл урлагийн их сургуулийн Сэтгүүл зүйн профессорын баг хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралд:
– СУИС-ийн ТУС-ийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, Доктор П.Батхуяг “Сэтгүүл зүйн шүүмж судлал”
– “Сэтгүүлч” дээд сургуулийн зөвлөх багш А.Оюунгэрэл “Иргэний сэтгүүл зүй ба мэргэжлийн сэтгүүл зүй”
– СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, Доктор Ч.Чимэгбаатар “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” Балдорж шагналт сэтгүүлч Б.Энхзаяагийн нийтлэлийн жишээн дээр
-МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, Доктор Б.Наранбаатар “Цахим сэтгүүл зүй” Балдорж шагналт сэтгүүлч Г.Одгаравын нийтлэлийн жишээн дээр
– МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Т.Өнөрсайхан “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” Балдорж шагналт сэтгүүлч О.Бат-Ундрахын нийтлэлийн жишээн дээр сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here