Нүүр хуудас Нийгэм Сэрэмжлүүлэг: Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж байна !

Сэрэмжлүүлэг: Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж байна !

0

Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилан иргэдийг хохироож байна. Таны фэйсбүүкийг судалж, нууц үгийг хулгайлах болон таны зурагтай хуурамч хаяг нээх гэх мэт арга ашиглан таны танил болон дотны хүмүүс рүү “Мөнгө зээлүүлээч” гэсэн утга бүхий зурвас явуулна.

Зөвшөөрсөн тохиолдолд өөр хүний дансны дугаар илгээнэ. Харин нөгөө талд ХАМТРАГЧ нь ӨӨР НЭГ ХҮНИЙГ ATM-ээс мөнгө авах гээд зогсож байх үед “Карт руу чинь мөнгө хийчихье, гаргаад өгөөч” гэж хэлээд өөр хүний дансаар дамжуулан ТАНЫ МӨНГИЙГ ЗАЛИЛЖ АВНА. Иймд та ийм төрлийн залиланд өртөхөөс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ!!!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here