Нүүр хуудас Нийгэм Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн нөлөөллийг хэлэлцэв

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн нөлөөллийг хэлэлцэв

46
0
Sergeegdeh-erchim_huch
Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн нөлөөллийг хэлэлцэв

“Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт, нээлттэй семинар”-ийг зохион байгууллаа.

Манай улс нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээс жилдээ 15,000 тераВатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй.

Үндэсний хэмжээнд 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20% хүртэл, 2030 он гэхэд 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт (Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого 2015-2030 он) тавиад байгаа.

Сэргээгдэх эрчим хүчийг цаашид эрчимтэй хөгжүүлэх замаар Монгол улс цахилгаан эрчим хүчний импортын хараат байдлаас аажмаар ангижраад зогсохгүй, эрчим хүч экспортлогч орон болох зорилгодоо хүрч,

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030 болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН), Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нэмэр болно.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн нөлөөллийг хэлэлцэв

Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих дээр дурдсан зорилтод хувь нэмэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй барилга барих тусгай зөвшөөрөл, сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлт, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах дүрэм журмыг 2015 онд баталсан

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний бодлогод тусгаж өгсөн байна. Тааламжтай нөхцөлтэй бодлого, бусад урамшууллын ачаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж, Монгол улс өөрсдийн сэргээгдэх эрчим хүчний зорилтдоо хүрэхэд тун ойртоод байна.

Монгол улсын эрчим хүчний салбар нь цахилгаан эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээний төлөвлөлт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхэд техникийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахын тулд

Монгол улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний хууль (2015)-нд сэргээгдэх эрчим хүчний урамшуулал, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, дамжуулах шугамын тогтвортой байдлын тэнцвэрийг сайжруулах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг дуудлага худалдаа/тендерийн тогтолцоонд шилжүүлснээр өөрчлөлт орно гэж үзэж байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 9 дүгээр форумын үеэр алслагдсан шугамын бүсэд оффгрид системийг суурилуулах, бага оврын эрчим хүчний эх үүсвэрийн системийн суурилуулалт,

хот суурин газар болоод шатахуун түгээх газруудын дизель генераторыг нарны эрчим хүчний системээр сольж суурилуулах гэх зэрэг санаануудыг авч хэлэлцсэн.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль (2015)-ийн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулж, мөн энэ салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдуулан бодлого

боловсруулагчид болон хувийн хэвшлийнхний хооронд бодлогын тулгамдаж буй асуудлууд, өргөн барих гэж буй сэргээгдэх эрчим хүчний хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар хуралд оролцогсод хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here