Нүүр хуудас Нийгэм СХД-ийн 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам авто замын ажил 35 хувийн...

СХД-ийн 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна

0

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий 1,035 км урттай замын ажлыг “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм. Замын ажлыг ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна. Тус зам нь цаашаа 31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here