Нүүр хуудас Нийгэм Сонсогчид гэмт этгээдийг эрэн…

Сонсогчид гэмт этгээдийг эрэн…

215
0
Сонсогчид гэмт этгээдийг эрэн сурвалжилж...
Сонсогчид гэмт этгээдийг эрэн сурвалжилж...

Хууль Сахиулах Их сургуулийн Цагдаагийн сургуулийн 341 дүгээр дамжааны сонсогч Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийх явцдаа буюу энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг халуун мөрөөр нь шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан эдгээр сонсогчийн ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваа сонсогчдодоо их сургуулийн бие бүрэлдэхүүний өмнөөс сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here