Нүүр хуудас Нийгэм О.Гүрбазар “Мифи”-г улаан дипломтой төгслөө

О.Гүрбазар “Мифи”-г улаан дипломтой төгслөө

27
0
Gurbazar
Цөмийн үндэсний судалгааны их сургуулийн төгсөгчид

ОХУ-ын Цөмийн үндэсний судалгааны их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр дээд мэргэжил эзэмшсэн гадаадын 113 оюутанд дипломыг нь гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн төв байранд болов.

Энэ жил тус сургуулийг гадаадын дөрвөн иргэн “Онцсайн” дүнтэй буюу улаан дипломтой төгсөж байгаа бөгөөд тэдний нэг нь О.Гүрбазар ажээ.

Цөмийн эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэх энэхүү сургуулийг онцсайн дүнтэй төгссөн оюутнуудад дипломыг нь тус сургуулийн ректор М.Н.Стриханов гардуулж баяр хүргэж үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “манай сургууль нийтлэг чансаанд Улсын нэгдсэн шалгалтын дүнгээр Орост эхний тавд, дэлхийд эхний 100-д эрэмбэлэгдэж байна.

Хэрэв цөмийн чиглэлийн сургуулиудыг төрөлжүүлэн эрэмбэлвэл бид дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн онцлон тэмдэглээд улаан дипломтой төгсөж буй залуучуудад онцгойлон баяр хүргэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here