Нүүр хуудас Нийгэм Орон байрны хулгай хийдэг 18-23 насны залууст ял оноов

Орон байрны хулгай хийдэг 18-23 насны залууст ял оноов

104
0
hulgai
Орон байрны хулгай хийдэг 18-23 насны залууст ял оноов

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 104 хохирогчтой 114 сая төгрөгийн хохиролтой хулгайн хэргийг хэлэлцжээ.

Тодруулбал, хулгайн хэрэгт холбогдсон нийт 12 шүүгдэгчээс 11-д нь 1-9 жил хүртэл хорих ялаар шийтгэсэн бол нэг шүүгдэгчийг хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

Дээрх этгээдүүд нь 2016 оноос хойш нийслэлийн бүх дүүргээр явж орон байрны хулгай хийдэг байжээ.

Тэднээс нэг нь дээд боловсролтой эмэгтэй, бусад нь дунд боловсролтой 18-23 насны залуус байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here