Нүүр хуудас Нийгэм “Олон орны хоолны гудамж” арга хэмжээ болж байна.

“Олон орны хоолны гудамж” арга хэмжээ болж байна.

177
0

Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдаж байна.

“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Цар хүрээний хувьд Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн оролцоно. Мөн үүнээс гадна арга хэмжээг сонирхолтой болгон олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газруудыг сонгон оролцуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчиллээ.

Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнахаас гадна хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here