Нүүр хуудас Нийгэм НЭМГ-тай үр дүнгийн гэрээ байгууллаа

НЭМГ-тай үр дүнгийн гэрээ байгууллаа

155
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр дүүргийн засаг дарга болон төсвийн шууд захирагч нар, үүнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Үр дүнгийн гэрээнд тусгагдсан томоохон ажлаас тоймловол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон тооны, тухайлбал сүрьеэ, бэлгийн замын халдвараас сэргийлэх, халдварын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, залуучуудын эрүүл мэндийг дэмжих, мөн халдварт бус өвчнөөс сэргийлэх, элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх зэрэг томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлэх, гурван дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг байгуулах, таван дүүрэгт хавдрын өдрийн хими болон  хөнгөвчлөх эмчилгээг эхлүүлэхээр тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here