Нүүр хуудас Нийгэм Нохой салхилуулах талбайтай болно

Нохой салхилуулах талбайтай болно

320
0

Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Анар хороондоо нохой сонирхогчдын клуб байгуулж, клубийн эхний бүтээлч үйл ажиллагаагаар нохой салхилуулах талбай байгуулахыг уриаллаа.

Нохой сонирхогчид орон сууцны хорооллын гаднах тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд нохойгоо салхилуулдаг. Нохой салхилуулахад зориулсан тусгай талбай байдаггүйгээс нохой тэжээдэг болон тэжээдэггүй иргэдийн хооронд зөрчил үүсэх нь түгээмэл. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг санаачилгыг гаргасан бөгөөд иргэний санаалчилгыг Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Өлзийнаран дэмжиж, ажил хэрэг болгохоо амлалаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here