Нүүр хуудас Нийгэм Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийнэ

233
0
tusgai zamiin bus
Тусгай замын автобусыг ашигласнаар хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусыг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам дунд, том оврын 1,000 орчим тээврийн хэрэгслээр 620.0 мянган иргэдийг тээвэрлэн үйлчилж байна.
Нийтийн тээврийн их багтаамжийн автобуснаас 2017-2021 онуудад нийт 620 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнээс хасагдана. Тиймээс жил бүр 200 CNG хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх шаардлагатай байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 937 автобус 1 өдөрт 80.0 мянган литр дизель түлш шатааж, агаарт 400 кг PM ялгаруулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийснээр автобуснаас ялгарч буй бохирдуулагч бодис буурна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт, ялангуяа CNG автобусаар хийхээр БНСУ, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хандаад байна.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци “Нийслэлийн нийтийн тээвэрт байгалийн хий нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр БНСУ-ын “Үжин Ар Ди Си” компанитай хамтран “Улаанбаатар байгалийн хий” ХХК компанийг байгуулан ажиллаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here