Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

4
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 3 дугаар сарын 14-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here