Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

6
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орж, баруун аймгуудын нутгаар салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

2019 оны 7 дугаар сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here