Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод цас орлоо

Нийслэл хотод цас орлоо

293
0

Нийслэл Улаанбаатар хотод урьд шөнө цас орж хонолоо. Урьд нь цас хаялж, малгайлж байсан ч цас тогтож хоносон шөнө нь анхных байв. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, бүх нутгаар хүйтэрч хонох юм байна. Нийт нутгаар цаг агаар ямар байхыг цаг уурчид шинжихдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here