Нүүр хуудас Нийгэм Нийслэлчүүдийг “ӨВЛИЙН НААДАМ”-д урьж байна

Нийслэлчүүдийг “ӨВЛИЙН НААДАМ”-д урьж байна

12
0
owliin-naadam-2019
Богд Хан уулын Хүрхрээгийн аманд "Өвлийн наадам" болно

Улаанбаатар хотын иргэд хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд “Өвлийн наадам”-аа хийх гэж байна.

Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох

  • мөсөн шагай,
  • мөсөн сур,
  • урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт,
  • дөрвөн дугуйт мотоцикл,
  • нохой чарга,
  • мөсөн хананд авиралт,
  • цана, сноуборд,
  • рагбигийн тэмцээн,
  • хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэл хотынхон гэр бүлээрээ амарч зугаалахаас гадна тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор уг наадамд гадаадын жуулчид,

Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here