Нүүр хуудас Нийгэм НАЛАЙХ: Хашаандаа НҮХ ухаж, хулгайлсан мал аа төхөөрдөг байж!

НАЛАЙХ: Хашаандаа НҮХ ухаж, хулгайлсан мал аа төхөөрдөг байж!

46
0
maliin-hulgaichid-201+
Налайх дүүрэгт байрлах хашаандаа зоорь ухан, малгайлсан мал аа төхөөрч байж

Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай гэх газраас бусдын гурван тооны үхрийг хулгайлан Налайх дүүрэгт байрлах өөрийн хашаандаа ухсан зооринд төхөөрч махыг нь тушаасан байна.

Энэ үйлдлийг “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЭЦА-ны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг дээрх бүлэглэл амбаартай портер, пирус машин зэрэг автомашин ашиглаж дээрх хулгайн хэргээ үйлджээ. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 сараас эхлэн тэд бусдын малыг бэлчээрт “зээрчлэн” төхөөрсөн зэрэг 10 гаруй үйлдлээ хүлээсэн байна.

Тэдний хулгай хийх арга барил үйлдэл нь ноцтой. Учир нь тэд битүү бүхээгтэй автомашин, суудлын жижиг тэрэг зэргээр тоноглогдсон. Ингээд тэд хөдөөгүүр яваад бусдын бэлчээрт яваа малыг амьдаар нь хулгайлж, бүхээгтэй машинд ачаад Налайх дүүрэгт байрлах ухаж бэлтгэсэн зооринд төхөөрдөг байна.

Мөн энэ зоорь ухсан хашаанд тамга тэмдгийг нь хусаж арилгасан нэг алагтай 4-5 тооны адуу байсан аж. Гэхдээ сэжигтнүүд дээрхи адууг өөрсдийн адуу гэж мэдүүлээд байгаа гэлээ. Хэрэв ийм зүсмийн адуу хулгайд алдсан хохирогч байвал Төв аймгийн цагдаагийн газарт холбогдохыг сануулж байна.

Иргэд та бүхэн малаа байнгын хариулга маллагаатай байлгахыг анхаарууллаа!!!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here