Нүүр хуудас Нийгэм Мөнгөн усны чимээгүй аюулыг иргэдэд таниулна!

Мөнгөн усны чимээгүй аюулыг иргэдэд таниулна!

0
mongon-usnii-talaar-surgalt-2019
Мөнгөн усны чимээгүй аюулыг иргэдэд таниулна!

БОАЖЯ болон Япон Улсын Байгаль орчны яамтай хамтран жил бүр зохион байгуулдаг зөвлөлдөх уулзалт боллоо.

Төслийн хүрээнд жил бүр холбогдох яамд, агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд болон Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөгч, судлаачид мөнгөн усны талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж санал солилцдог.

Семинарын хүрээнд:

Монгол Улс дахь Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хэрэгжилт, Монгол Улсад хийсэн дотоод орчны агаар дахь мөнгөн усны мониторингийн үр дүн, Япон Улс дахь Минаматагийн конвенцийн хэрэгжилт болон тус улсын туршлагаас хуваалцах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс дахь мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хэрэгжилт нь 2006 оноос эхлэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжууд гарч хэрэгжиж байна. Тус конвецийн хүрээнд манай улс “Мөнгөн усны үндэсний тооллого,Эрх зүйн шинжилгээ, Мэдээлэл, мэдлэг түгээх” зэрэг ажлуудыг үе шаттай хийжээ.

Түүнчлэн Алтны бичил уурхайгаас үүдэлтэй үндэсний төлөвлөгөө боловсруулах төсөл /UNEP/, 2017 оноос хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд алтны бичил уурхайн салбарын суурь цогц үнэлгээ, стратегийн үнэлгээ, болон үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хийж байна.

Мөн ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр мөнгөн усгүй хүдэр баяжуулах цехийн орчимд газрын доорх гүний усны хяналтын цооног 4-ийг байгуулжээ.

Төслийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргүүлж ЕБС-ын сурагчдад зориулсан “Ногоон паспорт” аян, “Мөнгөн усны тухай Минаматагий конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх” бүсчилсэн сургалт, семинар, олон нийтэд зориулсан “Мөнгөн усны чимээгүй аюул” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулан ажиллаж байна.

Мөн мөнгөн усны хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх зөвлөгөө бүхий гарын авлага бэлтгэн олон нийтэд хүргэн ажиллаж байгаа хэмээн семинарт оролцсон төлөөлөгчид хэлж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here