Нүүр хуудас Нийгэм Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагналын хур буулаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагналын хур буулаа

59
0
shagnal-garduullaa-Naliah
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагналын хур буулаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө.

Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт сургалтын офицер Л.Ганхуяг цол нэмж, хошууч цол хүртсэн бол,

Батлан хамгаалах сайдын тушаалаар Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер О.Батсүрэн “Дайчин алдар-1” медалиар шагнагджээ.

Мөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт ажиллаж байсан И.Нямсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар шагнагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here