Нүүр хуудас Нийгэм Монгол “төрийн далбааны өдөр” энэ сарын 10-нд тохионо

Монгол “төрийн далбааны өдөр” энэ сарын 10-нд тохионо

22
0
toriin-dalbaanii-odor-01
Монгол "төрийн далбааны өдөр" энэ сарын 10-нд тохионо

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн түүхтэй. Үүнтэй уялдан иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгон төрийн цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ЦЕГ,ШШГЕГ, ДХИС зэрэг байгууллагаас 2000 гаруй цэргийн алба хаагч сонсогч оролцохоор өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байна. Жагсаалын бэлтгэлийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан зохион байгуулж буй аж.

Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхана. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here