Нүүр хуудас Нийгэм МОНГОЛД “ХҮРЭЭТ ЦАГААН” ХХК МӨӨГ ТАРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛД “ХҮРЭЭТ ЦАГААН” ХХК МӨӨГ ТАРИАЛЖ БАЙНА.

526
0

Г.Чойжилсүрэн захиралтай “Хүрээт цагаан” ХХК  Монголдоо мөөг тарьж байгаа талаар танилцуулж байна. Өнөөдөр Монгол улс хүнсний мөөгөө 100 хувь гаднаас оруулж ирдэг. Мөөг нь хураасан даруйдаа хэрэглэвэл эрүүл мэндэд тустай хүнс юм. Энэ компаний хүлэмж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 300-400 кг ургац өгөх боломжтой аж. Эднийх Дулааны аргаар боловсруулсан сүрлэн дээр үрээ цацаж ургуулдаг франц технологиор тариалалтаа хийдэг  нэг уут сүрлээс 2 кг мөөг ургадаг бөгөөд орчны агаарын хэм, чийгийг тусгай машинаар тохируулж, байнга хянаж ажиглаж байдаг ажээ.2016 оноос 18 м.кв талбайтай хүлэмжинд тариалж үзтэл амжилттай болсон тул энэ жилээс 3 хүлэмж барин тариалснаас 2 нь ургацаа өгч байна. Энэ хүлэмж 100 м.кв талбайтай, сард 300-400 кг мөөг өгөх хүчин чадалтай. Мөөгний хүлэмжийн онцлог бага талбайгаас их ургац өгдөгт байгаа юм. Г.Чойжилсүрэн захирал мөөг тариалдаг хөрс, технологийнхоо талаар:  Энэ технологи -100 гаруй жилийн өмнө Франц улсад боловсруулсан.   Энэ ургаж байгаа мөөгийг хясаа, Азийнхан навчин мөөг гэдэг. Цагаан мөөгөн дотроо  тэжээллэг чанар, амтаараа хамгийн өндөрт тооцогддог бас үндсэн түүхий эд нь монголд маш хямдхан байдаг. Хэрэв намар цагаар залхуурахгүй бол тариан талбай дээр хаягдсан сүрлийг хамаад авч болно. Ингээд тусгайлан бэлдсэн чийгтэй сүрэл дээрээ үрээ хийгээд чийг, агаарын солилцоо, дулааныг нь тохируулсан орчинд тавихад сарын дараа мөөг ургаад гараад ирнэ гэсэн үг юм. Бид гурван нь ч газрын мөөгний үр туршиж үзсэн. Хятадаас авсан үрээр тарьж үзэхэд ургаж байсан ч амт муутай, удаан ургадаг, Оросоос авсан нь ургах чадвар муутай байсан. Одоо тариалалт хийж буй үрийг Швейцариас авсан, их амтлаг, түргэн ургадаг, чийг бага шаарддаг учир сонгож тариалж байна. Яг үнэнийг хэлэхэд Монголд одоо мөөг тариалах технологи, техник, заавар, ном, сонин огт алга байна. Иймд бид оросуудаас заавар зөвлөмж аван ажиллаж байна.Мөөгний хүлэмж өдөр бүр ургац өгдөг, өдөрт нь хураахгүй бол маргааш нь гэхэд томроод хөгширчихдөг. Лангуун дээрээс худалдаж авсан мөөгүүд муудахгүй их уддаг шүү дээ. Харин шинэ мөөг хурааснаас хойш тасалгааны хэмд гурав хоногийн дараа гэхэд муудчихна. Учир нь дотор нь байгаа эрдэс бодисууд исэлддэг. Хадгалах нөхцөл нь зөрчигдөж, хугацаа нь хэтрэнгүүт ялзарч байна гэдэг тухайн бүтээгдэхүүн ямар нэгэн химийн бодисын хольцгүй цэврээрээ байгаагийн гол шинж юм.Гадны мөөгний ААН-ууд бүтээгдэхүүнээ муутгаж, алдагдалд орохгүйн тулд хлорын 4 хувийн уусмалд булхчихдаг юм. Ингэснээр тухайн уусмал мөөгний дотор байгаа хамаг эрдэс бодисуудыг өөртөө татаж уусгаад, зөвхөн мөөгний хэлбэр төдий бие нь үлдэж амт, үнэр нь оргүй алга болдог. Хятад мөөгийг алимны цууны хүчилд хийгээд үзээрэй, хлорын уусмалын үлдэгдэл нь ялгарч харагдана.  Тиймээс л лангуун дээр байгаа мөөг ялзардаггүй. Харин эрдэс бодистойгоо байгаа мөөг тасалгааны хэмд гурав хоног, хөргөгчинд 18 хоног л  байна. Европын холбоо Хятадаас мөөг импортлохыг 2004 оноос бүрмөсөн хорьсон, Зүүн Өмнөд Азийн орнууд мөөгний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, тэгэхээр Хятадын чанаргүй мөөгийг шингээж байгаа хоёр бүс нутаг нь Монгол, Оросын Алс дорнодын хөгжил тааруу бүс нутаг л байна. Манайтай хамгийн ойр мөөгний аж ахуй гэвэл Хөх хотын цаана байдаг. Хойд талд Улаан-Үдэд мөн бас нэг аж ахуй бий. Хөх хотод тариалсан мөөг хэд хонож Монголд орж ирдэг нь бүгдэд ойлгомжтой шүү дээ.Гадны мөөгний ААН-ууд бүтээгдэхүүнээ муутгаж, алдагдалд орохгүйн тулд хлорын 4 хувийн уусмалд булхчихдаг юм. Ингэснээр тухайн уусмал мөөгний дотор байгаа хамаг эрдэс бодисуудыг өөртөө татаж уусгаад, зөвхөн мөөгний хэлбэр төдий бие нь үлдэж амт, үнэр нь оргүй алга болдог. Хятад мөөгийг алимны цууны хүчилд хийгээд үзээрэй, хлорын уусмалын үлдэгдэл нь ялгарч харагдана.  Тиймээс л лангуун дээр байгаа мөөг ялзардаггүй. Харин эрдэс бодистойгоо байгаа мөөг тасалгааны хэмд гурав хоног, хөргөгчинд 18 хоног л  байна. Европын холбоо Хятадаас мөөг импортлохыг 2004 оноос бүрмөсөн хорьсон, Зүүн Өмнөд Азийн орнууд мөөгний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, тэгэхээр Хятадын чанаргүй мөөгийг шингээж байгаа хоёр бүс нутаг нь Монгол, Оросын Алс дорнодын хөгжил тааруу бүс нутаг л байна. Манайтай хамгийн ойр мөөгний аж ахуй гэвэл Хөх хотын цаана байдаг. Хойд талд Улаан-Үдэд мөн бас нэг аж ахуй бий. Хөх хотод тариалсан мөөг хэд хонож Монголд орж ирдэг нь бүгдэд ойлгомжтой шүү дээ.Үр нь сүрлээ идэхийн тулд 20-30 хононо. 30 хоног ургац өгнө. 10 кг-аар савласан нэг уут сүрлээс 2-2.5 кг ургац авдаг. Ургацаа өгсөн сүрэл нь мөөгний үндэс тархсан, азотоор баялаг байдаг учир төмс, лууван, манжин гэх мэт үндэс үрт ургамлын нэн сайн бордоо болохоос гадна гахайнд юугаар ч орлуулшгүй тэжээл байдаг. Өнгөрсөн жил бид ургацаа өгчихсөн сүрлээ тураад хэвтчихсэн үхэрт өгч үзтэл хоноод босоод ирчихсэн байсан. Гахай ургамлын үндэс иддэг амьтан шүү дээ, үүнийг идсэн гахайн торой маш хурдан хугацаанд өсч бойждог. Нэг үгээр хэлбэл, тэнд үнэгүй хэвтэж байгаа сүрлийг авчраад бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хаягдлыг нь дахиад малдаа ч юм уу, ургамалдаа өгөхөд үндсэндээ хаях юмгүй болж байгаа юм. Сүрлэн хөрсийг авч ирээд дээр нь юу ч нэмэхгүйгээр мөөг тарьчихлаа гэхээр оросууд маш их гайхдаг. Хөрсөнд шинжилгээ хийгээд үзэхээр манай хөрсний шим тэжээл маш өндөр гардаг. Бидэнд байгаа том баялаг бол яах аргагүй шимээ алдаагүй хөрс юм. Оросууд наад зах нь сүрэл дээрээ гипс, шохой нэмдэг. Гэтэл манайд шууд л мөөгний үрээ хийгээд арвин ургац авч чадаж байна.  2016 нд Монгол улс 16 сая ам долларын мөөг импортоор оруулж иржээ.

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here