Нүүр хуудас Нийгэм Манай улсын нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь...

Манай улсын нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна.

0

ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 5-р сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, 6-р сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон тухай мэдээлэл гаргасан. Энэ оны 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн  үнэлгээ гарсан.
Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлж биелэлтийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here