Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

31
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 17. Бархасвадь гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Шороо

Наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс доройтно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here