Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал эд малтай баялаг төгс, уул овоо тахихад муу

ЗУРХАЙ: Үс засуулбал эд малтай баялаг төгс, уул овоо тахихад муу

5
0
orniin-zurhai
Үс засуулбал эд малтай баялаг төгс, уул овоо тахихад муу

Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 3. Сугар гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.

  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 3 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here