Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс засуулбал тохиромжгүй

9
0
orniin-zurhai
Үс засуулбал тохиромжгүй /2019-07-04/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 2. Бархасвадь гараг. Найралт эх, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 2 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here