Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

7
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртадна хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 8. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртадна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here