Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, жаргал ирнэ

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, жаргал ирнэ

7
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, жаргал ирнэ /2019-05-16/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 12. Бархасвадь гараг. Тэргүүн уул одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Уул

Наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, жаргал ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here